COACHING SKILLS
Коучингийн суурь ойлголт, коучинг, менторинг, менежментийн ялгаа, коуч сэтгэлгээ, удирдагчийн чиглүүлэх үүргийг ойлгоно. Ажилтанд бэлэн хариулт өгөхийн оронд өөрөөр нь шийдэл олуулах арга барилд суралцана.
Хүмүүсийг зөвхөн удирдахаас илүүтэй сонсож, ойлгож, өөрсдөө шийдэл олж, хөгжихөд нь чиглүүлдэг удирдагч болоорой.
Удирдагч бүх асуудлыг өөрөө шийдэх тусам шийдвэр гаргалт нэг хүнд төвлөрч, багийн бие даасан байдал, санаачилга хязгаарлагдах эрсдэлтэй.
Ажилтнууд асуудал бүр дээр удирдлагаас хариулт хүлээдэг бол багийн хурд, бие даасан байдал буурна.
Санал бодол, хэрэгцээ, боломжийг нь ойлголгүйгээр зөвхөн заавар өгөх нь үл ойлголцол үүсгэж болзошгүй.
Зөв feedback, хөгжлийн чиглүүлэг дутмаг үед ажилтны ур чадвар, хариуцлага бүрэн нээгдэхгүй.
Ажилтанд бүх хариултыг өгөх нь түүнийг хөгжүүлдэггүй. Харин зөв асуулт асууж, сонсож, feedback өгч, өөрийнх нь шийдлийг олоход чиглүүлэх нь бие даасан, хариуцлагатай багийг бий болгодог.
Коучингийн суурь ойлголтоос эхлээд хүнийг хөгжүүлэх бодит ур чадвар хүртэлх 5 үндсэн модулиар суралцана.
Коучингийн суурь ойлголт, коучинг, менторинг, менежментийн ялгаа, коуч сэтгэлгээ, удирдагчийн чиглүүлэх үүргийг ойлгоно. Ажилтанд бэлэн хариулт өгөхийн оронд өөрөөр нь шийдэл олуулах арга барилд суралцана.
Гүнзгий сонсох, идэвхтэй сонсох, нээлттэй болон хүчирхэг асуулт асуух чадвараа хөгжүүлнэ. Ажилтны бодол, хэрэгцээ, боломжийг илүү гүнзгий ойлгож, өөрийн шийдлээ олоход нь чиглүүлнэ.
Өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгож, удирдах, бусдын эмоци, зан үйлийг таних, бусадтай үр дүнтэй харилцах чадвараа хөгжүүлнэ. Итгэлцэл, эрүүл харилцаа, зөрчлийг зөв зохицуулахад анхаарна.
Шүүмжлэх бус хөгжүүлэх feedback өгөх арга барилд суралцана. Ажилтны гүйцэтгэл, зан үйлийн өөрчлөлтийг дэмжиж, хүлээлт болон сайжруулах чиглэлийг тодорхой илэрхийлнэ.
Хүний давуу тал, потенциал, хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, хувь хүний хөгжлийн зураглал гаргана. Ажилтны дотоод нөөц бололцоог нээж, ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд чиглэнэ.
Коучингийн арга барилыг удирдлага, багийн харилцаа, ажилтны хөгжлийн үйл явцдаа хэрэгжүүлэх суурь чадвартай болно.
Ажилтнууд асуудлыг өөрсдөө тунгааж, шийдэл санал болгох чадвараа хөгжүүлнэ.
Сонсох, асуух, ойлголцох чадвар сайжирч, үл ойлголцол багасахад дэмжлэг болно.
Feedback болон коучингийн арга барилаар ажилтны өсөлтийг чиглүүлнэ.
Багийн гишүүдийн давуу тал, потенциал, хөгжлийн хэрэгцээг илүү тодорхой харна.
Мэдлэгийг зөвхөн сонсож өнгөрөх бус, дасгал, кейс, дадлагаар дамжуулан өөрийн удирдлагын ажилд хэрэглэхэд чиглэнэ.
Хүмүүсээ хөгжүүлж, багийнхаа үр дүнг сайжруулахыг зорьж буй удирдах түвшний ажилтнууд болон байгууллагуудад зориулав.
Maxwell Leadership-ийн манлайллын зарчим, хүнийг хөгжүүлэх хандлагад тулгуурлан удирдагчдын коучинг, харилцаа, манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ. Зорилго нь зөвхөн ажлыг хуваарилдаг удирдагч бус, хүмүүсийнхээ боломжийг нээж, өсөлт хөгжилд нь чиглүүлдэг манлайлагчдыг төлөвшүүлэх юм.
Удирдагчийн хамгийн том нөлөөлөл бол өөрөөсөө илүү чадвартай, бие даасан хүмүүсийг хөгжүүлэх явдал юм. Та коучингийн ур чадвараа хөгжүүлэхэд бэлэн үү?
СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ↗
Сайн удирдлага ажил гүйцэтгэлийг удирддаг. Онцгой удирдагч харин хүний потенциалыг нээж, өсөлтийг нь хурдасгадаг. Удирдагч зөвхөн ажлыг хуваарилж, үр дүнг хянахаас илүүтэй хүмүүсийн чадавхыг нээж, хариуцлагыг нэмэгдүүлж, өсөлтийг бий болгох шаардлагатай.