Харилцагчтай анхны уулзалтаар итгэлцэл бий болгож чаддаг уу?
Эхний сэтгэгдэл, харилцааны өнгө аяс, сонсох чадвар нь цаашдын хамтын ажиллагааны суурь болдог.
Борлуулалт бол зөвхөн бүтээгдэхүүн санал болгох биш. Харилцагчаа ойлгож, итгэлцэл бий болгон, хэрэгцээнд нь тохирсон шийдлийг санал болгож, урт хугацааны харилцаа бүтээх ур чадвар юм.
Борлуулалтын үр дүн зөвхөн бүтээгдэхүүн, үнэ, сурталчилгаанаас хамаардаггүй. Харилцагчтай хэрхэн холбогдож, хэрэгцээг нь ойлгож байгаагаас ихээхэн шалтгаална.
Эхний сэтгэгдэл, харилцааны өнгө аяс, сонсох чадвар нь цаашдын хамтын ажиллагааны суурь болдог.
Зорилтот хэрэглэгчээ танихгүй, судалгаа дутуу бол борлуулалтын хүчин чармайлт үр дүнгүй зарцуулагдана.
Бүтээгдэхүүний онцлог ярихаас илүү харилцагчид өгөх үнэ цэн, шийдлийг ойлгуулах шаардлагатай.
Борлуулалтын гол ялгаа: сайн борлуулагч бүтээгдэхүүнээ ярьдаг бол мэргэжлийн зөвлөх харилцагчаа сонсож, хэрэгцээг нь тодорхойлон, тохирсон шийдлийг санал болгодог.
Мэдлэгийг ажлын байран дээр хэрэгжүүлж, борлуулалтын үйл явцаа илүү системтэй болгоход чиглэнэ.
Харилцагчтай үр дүнтэй холбогдож, идэвхтэй сонсох, хэрэгцээг нь зөв тодорхойлох арга барилтай болно.
Зорилтот хэрэглэгчээ тодорхойлж, борлуулалтын юүлүүр болон шинэ харилцагч татах аргачлалыг ашиглана.
Эсэргүүцэл, гомдол, хүнд нөхцөл байдлыг зөв удирдаж, үйлчилгээний чанараар харилцаагаа бэхжүүлнэ.
Харилцагчтай шууд ажилладаг болон борлуулалтын үр дүнгээ ахиулахыг хүссэн мэргэжилтнүүдэд зориулав.
Харилцагчтай харилцах, хэрэгцээ тодорхойлох, хэлэлцээр хийх ур чадвараа ахиулах.
Бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн зөвлөх чадвараа хөгжүүлэх.
Борлуулалтын үйл явц, боломжийн удирдлага, багийн харилцааны чанарыг сайжруулах.
Харилцагчийн туршлага, үйлчилгээ, дахин худалдан авалтыг дэмжих тогтолцоо бий болгох.
Хичээл бүрийн дараа эзэмшсэн ур чадвараа бодит ажил дээр туршиж, дараагийн алхмаа тодорхойлоход чиглэсэн сургалтын арга барил.
Сургалтын агуулга нь борлуулалтын өдөр тутмын нөхцөл байдалд тулгуурлана. Ойлголтоо дадлагаар бататгаж, ажлын байран дээр хэрэгжүүлэх боломжтой.
Харилцагчтай уулзах, хэрэгцээ тодорхойлох, танилцуулга хийх болон эсэргүүцэлтэй ажиллах дадлага.
Суралцсан ур чадвараа хичээл хооронд бодит ажил дээр туршиж, үр дүнгээ ажиглах боломж.
Хичээл бүрийн дараа тухайн ур чадвараа ажил дээр хэрэгжүүлэхэд чиглэсэн коучинг зөвлөгөө авах боломжтой.
Холбогдох зарчимд суурилсан борлуулалтын 4 үндсэн модуль.
Сургалтын үндсэн агуулгыг бодит ажлын хэрэглээтэй холбох гол ур чадварууд.
Анхны сэтгэгдэл, итгэлцэл бий болгох, идэвхтэй сонсох болон зөв асуулт тавих арга.
Зорилтот хэрэглэгч, Persona, борлуулалтын юүлүүр болон шинэ боломж тодорхойлох суурь.
FAB загвар ашиглан бүтээгдэхүүний онцлогийг хэрэглэгчид өгөх ашиг тус, шийдэлтэй холбох.
Эсэргүүцэл, гомдлыг удирдах, үйлчилгээний стандартаар үнэнч хэрэглэгч бий болгох.
Харилцагчаа илүү сайн ойлгож, зөв асуулт тавьж, үнэ цэнтэй шийдэл санал болгодог мэргэжлийн зөвлөх борлуулагч болоход дараагийн алхмаа хийгээрэй.
Онлайн бүртгэлийн маягтыг бөглөж, өөрийн мэдээллээ илгээнэ үү.
Онлайн бүртгэл бөглөх →Сургалтын талаар хамгийн их асуудаг асуултууд.
Өөрийн ур чадварт хөрөнгө оруулж, мэргэжлийн зөвлөх борлуулагч болоорой.