Стресс менежмент: Дижитал эрин үеийн тэнцвэр


Стресс менежмент: Дижитал эрин үеийн тэнцвэр

Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Сургалтын хэлбэр: Онлайн болон танхим, Онол, хэлэлцүүлэг, багийн тоглоом болон AI практик хосолсон.
Хэн оролцох вэ?: Бүтээмжээ нэмэгдүүлэх сонирхолтой хэн бүхэн, ажлын ачаалал ихтэй үед хэрхэн үр дүнтэй бүтээмжтэй ажиллах, стресс санаа зовинол ихтэй үед хэрхэн түүнийгээ зөв шийдэх хүсэлтэй хувь хүн, байгууллага хамрагдах боломжтой. 

АГУУЛГА

Энэхүү сургалт нь оролцогчдод стрессийн тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит ойлголтыг өгөхөөс эхэлнэ. Бид стрессийг зөвхөн "дайсан" гэж харахаас илүүтэйгээр түүнийг бие махбодид өгч буй чухал дохио болон бүтээмжийг нэмэгдүүлэгч "Eustress" буюу зохистой стресс болохыг танин мэдэх замаар сургалтаа эхлүүлэх юм.

Сургалтын цөм хэсэгт дэлхийд алдартай Майо Клиник (Mayo Clinic)-ийн санал болгодог стресс менежментийн 4 "А" стратегийг (Avoid, Alter, Adapt, Accept) амьдралд хэрэгжүүлэх бодит жишээнүүдтэй танилцана. Оролцогчид "Үгүй" гэж хэлж сурах, хүлээлтээ өөрчлөх, нөхцөл байдалд дасан зохицох зэрэг хандлагын өөрчлөлтүүдийг суралцахаас гадна сургалтын төгсгөлд стрессийн түвшинг агшин зуурт бууруулах амьсгалын техникүүд болон төвлөрөх (Mindfulness) дасгалуудыг биечлэн хийж, өөрийн "Стресс менежментийн багц" хэрэгсэлтэй болох юм.